Байгууллагын эмзэг мэдээллийг гадагш алдагдахаас сэргийлэх Data Loss Prevention /DLP/ шийдэл
Safetica-г сонгох шалтгаан
Дээд зэргийн хамгаалалт:
Бид салбартаа 20 жилийн туршлагатай бөгөөд байгууллагын дотоод эрсдэл, мэдээллийн аюулгүй байдлын бүхий л хүрээг хамарч ажилладаг. Та Safetica- г сонгосноор байгууллагын эмзэг датагаа ангилан ялгаж, монитор хийн хамгаалж мөн тайлан гаргах боломжтой.
Хялбар суурилуулалт:
Бидний санал болгож буй шийдлүүд нь on-premise болон cloud дээр суурилах боломжтой байдаг. Мөн хэрэглээний хувьд IT инженер ямарваа нэг сэжигтэй үйлдлийг олж илрүүлэх, судлах, хянах, хариу арга хэмжээ авах зэрэг үйлдлүүдийг өөртөө нэгтгэсэн төвлөрсөн менежментийн консолтой.
Мулти-платформ:
Байгууллагын бүхий л endpoint-ууд, төхөөрөмжүүд, түгээмэл үйлдлийн системүүд болон үүлэн орчин дох датаг хамгаалдгаараа онцлогтой.
Таны шаардлагад бүрэн нийцнэ:
Мэдээллийн аюулгүй байдлаа Safetica-гаар шийдсэнээр та өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулан ажиллах боломжтой.
Танай байгууллагын хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирох доорх шийдлүүдээс сонголтоо хийгээрэй.