ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Email Gateway
image

Email Gateway


Proofpoint Essentials Email Security for Small and Medium Enterprises

Email gateway нь байгууллагын имэйл сервер болон хэрэглэгчийн имэйлийн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж болон програм хангамжийн шийдэл юм. Имэйлийн бүх орох гарах урсгалыг хянан дамжуулдаг. Security Email Gateway (SEG) нь спам, фишинг халдлага, хортой код, хуурамч контент имэйлээр дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлдэг бол байгууллагаас гарч буй нууц мэдээлэл бүхий имэйлд анализ хийж, шифрлэх ба урсгалыг хянадаг.    

Дэлхий дахинд Зорилтот цахим халдлагын 91% нь имэйлээр орж ирдэг ба 23% хүмүүс түүнийг нээдэг нь хүн бол цахим халдлагын гинжин хэлхээний хамгийн сул цэг болохыг батлан харуулж байна. Иймд цахим халдлагын гол цэг болон имэйлийг хамгаалах Forrester Wave™: Enterprise Email Security, Q2 2021 судалгааны тайланд тэргүүлэгчээр шалгарсан Proofpoint Essentials Email Security шийдлийг санал болгон танилцуулж байна. 

Proofpoint Essentials Email Security - байгууллагын түвшний имэйл хамгаалалтын үүлэнд суурилсан энэхүү шийдэл нь имэйлээр дамжин орж ирэх спам, фишинг халдлага, хортой код, хуурамч контентоос бүрэн хамгаалахаас гадна тасралтгүй шифрлэлт, архивлалтаар хангадаг.

ТЕХНОЛОГИУД:

  • Proofpoint MLX Machine Learning Technology - ML суурилан спам, фишинг илрүүлэх технологи нь таны имэйлийг бүрэн дүүрэн хамгаалах ба бүх төрлийн спамын эсрэг 99% хамгаалалт бүхий ашигт ажиллагааг хангаж ажиллана.  
  • Purpose-Built for Organizations of Your Size - үүлэнд суурилсан шийдэл учраас тоног төхөөрөмж суурилуулах шаардлагагүй, байгууллагын сүлжээнд орохоос урьтаж имэйлийг интернетийн түвшинд филтэрлэнэ.
  • Multilayered Anti-Virus Scanning - Бүх имэйлийг хамгийн өндөр нарийвчлал, гүйцэтгэлтэй вирусын програм нарийвчлан сканнерддаг.
  • Threat Protection Technology - Essentials Email Security нь салбарын тэргүүлэгч имэйл шинжилгээний шийдэл болох Зорилтот халдлагын хамгаалалтыг ашигладаг. Үүнд URL хамгаалалт ба attachment хамгаалалт орно. 
  • Data Loss Prevention and Content Filtering - хэрэглэгчийн болон байгууллагын нууц мэдээлэл, дата алдахаас урьдчилан сэргийлэх шүүлтүүрийг ашигладаг. 
  • Automated Email Encryption - имэйлийг автоматаар шифрлэснээр мэдээлэл алдагдлаас үүсэх боломжтой сөрөг эрсдлүүдээс хамгаална.
  • Social Media Account Protection - Proofpoint Nexgate технологид суурилсан Сошиал медиа аакаунтын хамгаалалт нь таны Facebook, Twitter, LinkedIn, Google, YouTube дах брэнд аккаунтыг хамгаална.