ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

MANDIANT ADVANTAGE PLATFORM
image

MANDIANT ADVANTAGE PLATFORM


Mandiant Intel Grid системээр зохион байгуулагдсан цахим аюулгүй байдлын үйлчилгээ

MANDIANT нь дэлхий дахинд төрийн байгууллага, бизнесүүдэд цахим халдлагын мөрдлөгө, илрүүлэлт, цахим аюулгүй байдлын тэргүүн эгнээний арвин туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч юм. Прогрид Системс компани Mandiant -н албан ёсны эрхтэй түнш бөгөөд шийдэл үйлчилгээний Mandiant сертификат бүхий инженерийн баг мэдээллийн аюулгүй байдлын тусгай нэгж хэлтэс, SOC багтай байгууллагуудад MANDIANT ADVANTAGE SaaS платформыг санал болгож байна.

Mandiant Advantage SaaS платформ нь Mandiant Intel Grid системээр зохион байгуулагдсан үйлчилгээ бөгөөд аюулгүй байдлыг хэмжих, оновчтой болгох, тасралтгүй сайжруулах боломжийг олгодог.

Mandiant Advantage SaaS платформ нь удирдлагын олон сонголтуудтай ба цахим аюулгүй байдлын дүн шинжилгээ, дохиоллын автоматжуулалт, нарийн кодчилол бүхий туршлагыг санал болгодог. Удирдллага, аюулгүй байдлын ямар систем ашиглаж байгаагаас үл хамааран байгууллагын аюулгүй байдалд хамгийн бага зардлаар хөрөнгө оруулалт хийх, МАБ мэргэжилтнүүдийг илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг.

Mandiant нь аюул заналхийллийн үйл ажиллагааны хамгийн иж бүрэн мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд машин, зөрчил, халдагчид, үйл явдлын мөрдлөгийн мэдээллийг нэгтгэж, цахим халдлагын амьдралын мөчлөгийг өвөрмөц динамик байдлаар гаргадаг.  

MANDIANT ADVANTAGE PLATFORM дээр суурилсан МОДУЛИУД

MANDIANT шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.