ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

ESET Ransomware Remediation болон AI Advisor-ын шинэчлэлтийг танилцууллаа.
image

ESET Ransomware Remediation болон AI Advisor-ын шинэчлэлтийг танилцууллаа.

Дэлхийд тэргүүлэх кибер аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгч ESET 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр бизнес хэрэглэгчдэд зориулсан ESET PROTECT платформын шинэчлэлтийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлд ESET Cloud Office Security болон ESET AI Advisor-д шинэ функцууд нэмэгдсэнээс гадна, ransomware халдлагын шифрлэлтээс үүдэлтэй бизнесийн урт хугацааны саатлыг урьдчилан сэргийлэх боломжийг олгодог Ransomware Remediation (RR) гэх шинэ функц орсон байна.
ESET Ази Номхон далайн болон Япон бүсийн ерөнхийлөгч Парвиндер Валиа: "Кибер заналхийлэл улам нарийсаж, өргөжин тэлж байгаа өнөөгийн нөхцөлд бизнесүүд бүх түвшинд хамгаалалтын тогтвортой байдлыг хангах шаардлагатай тулгарч байна. Ялангуяа ransomware халдлага нь байгууллагын аюулгүй байдлыг бүх талаас нь сөрөн дайрах эрсдэлтэй. Үүнд хариу болгож, бид ransomware халдлагын үед шифрлэгдсэн файлуудаа сэргээх боломжтой шинэ хамгаалалтын функцуудыг нэмсэн. Эдгээр шинэчлэл нь байгууллагууд болон тэдний түншүүдийг аюулгүй байдлынхаа түвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэх болно."

ESET Кибер аюулгүй байдлын шинэчлэлүүд: 

  • Ransomware Remediation (RR) – Хэрэглэгчдэд ransomware халдлагыг хурдан таньж, сэргээх боломжийг олгодог шинэлэг функц. RR нь чухал мэдээллийн аюулгүй нөөцлөлтийг хийж, автоматаар файлуудыг сэргээх боломжтой. ESET-ийн бодит цагийн Ransomware Shield-тэй хослон ажиллаж, үйлчлүүлэгчдэд үүсэх саатал болон зардлыг бууруулна. RR нь ESET PROTECT Advanced, Complete, Enterprise, Elite түвшний багцад үнэгүй багтсан ба одоогийн хэрэглэгчдийн админ хэсэгт автоматаар шинэчлэгдэн орсон байгаа.
  • ESET Cloud Office Security – Имэйлийн халдлагыг таних шинэ функцүүд нэмэгдсэн. Anti-spoofing – Имэйлийн хуурамч илгээгчийг таних, Homoglyph Protection – өөрчлөгдсөн домэйн болон URL-ийг илрүүлэх. Энэ нь фишинг халдлагаас хамгаалах хамгийн сүүлийн үеийн технологи юм.
  • ESET AI Advisor – Generative AI суурьтай хамгаалалтын зөвлөх нь аюулгүй байдлын шинжээчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шинжилгээ хийх чадвартай. Энэ нь ESET PROTECT Enterprise болон ESET PROTECT Elite хэрэглэгчдэд буюу XDR хэрэглэгчдэд нэмэлтээр авч ашиглах боломжтой функц юм.

Ransomware халдлага улам бүр нарийсаж, байгууллагын нөөцлөлтүүдийг зориудаар устгах, хохирол учруулах үйлдэл хийх болсноор системийг сэргээх бараг боломжгүй нөхцөл үүсдэг. RR нь Windows Volume Shadow Copy ашигладаг бусад шийдлүүдээс ялгаатай нь тусгай хамгаалалттай сан дахь файлуудыг хадгалдаг бөгөөд халдагчид файлуудыг устгах, өөрчлөх, гэмтээх боломжгүй.
Энэхүү хамгаалалтын функцийн ганц томоохон хязгаарлалт нь дискний хэмжээ болон нэг файлын дээд хэмжээ 30MB юм. Иймд администраторууд RR-ийн үйл ажиллагаанд хамруулах файлын төрлийг урьдчилан тодорхойлох шаардлагатай.


RR функцийн процессын зураглал

RR-г хэрхэн тохируулах бичлэг


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Прогрид Системс ХХК | ESET албан Монгол дахь албан ёсны дистрибьютер