ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Мэдээллийн аюулгүй байдлын салбарын хамгийн том арга хэмжээ болох "MNSEC2024"-т Прогрид Системс ХХК амжилттай оролцлоо.
image

Мэдээллийн аюулгүй байдлын салбарын хамгийн том арга хэмжээ болох "MNSEC2024"-т Прогрид Системс ХХК амжилттай оролцлоо.

         Мэдээллийн аюулгүй байдлын салбарын хамгийн том арга хэмжээ болох "MNSEC2024" арга хэмжээ 9 сарын 26, 27ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын болоод олон улсын экспертүүд МАБ-ын орчин үеийн чиг хандлага, мэдээ мэдээлэл, туршлагаа хуваалцаж тус салбарын олон олон шийдлүүд танилцуулагдлаа.
Progrid Systems компани Европийн холбооны улсаас гаралтай 1992 оноос хойш Цахим аюулгүй байдын чиглэлээр тасралтгүй төвлөрөн ажиллаж байгаа ESET-ийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг танилцуулан Golden ивээн тэтгэгчээр оролцлоо.

MNSEC2024 Арга хэмжээнд ESET- Юуг танилцуулсан бэ?
Дэлхийн 200 улсад 1тэрбум+ төхөөрөмж, 500k+ байгууллагыг сүүлийн үеийн цахим халдлага, хортой програмаас хамгаалж байгаа бөгөөд 800+ цахим аюулгүй байдлын судлаач, экспертүүд бүхий 12 R&D лаборторууддаа шийдэл, үйлчилгээгээ хөгжүүлдэг. 
MNSEC2024 арга хэмжээнд Solution Consultant Б. Азбаяр Main stage дээр STAY AHEAD OF ADVERSARIES WITH ESET XDR & ETI сэдвээр илтгэл танилцууллаа. 

Цахим аюулгүй байдлын гадаад орчны шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийх, халдлагын мөрдлөгөд ашиглах боломжтой Botnet, Domain, IP, Malicious, URL feed, APT Report мэдээлэл бүхий ESET Threat Intelligence үйлчилгээ болон гаднаас ирж буй халдлага улам нарийн түвэгтэй болсон энэ үед нэн шаардлагатай урдчилан сэргийлэх, мөрдөх, илрүүлэх, хариу үйлдэл үзүүлэх ESET XDR шийдлийн боломжуудыг танилцууллаа. 

MNSEC 2024 Арга хэмжээнд Safetica хэрхэн оролцсон бэ?
Энэхүү арга хэмжээнд Safetica-н Монголын бүсийг хариуцсан менежер Елена Созинова хүрэлцэн ирж байгууллагын мэдээлэл алдагдлын учир шалтгаанууд, Insider Threat Management, олон улсын статистик тоо баримтуудыг хуваалцахаас гадна Монгол улсад болоод олон улсад мөрдөгддөг Data Security стандарт, хууль журмын шаардлагын талаар танилцуулж эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Safetica хэрхэн туслах, Safetica DLP шийдэлд ямар ямар боломжууд байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Safetica DLP шийдэл нь байгууллагын дата мэдээлэл алдахаас сэргийлэх шийдэл бөгөөд дотроо Insider Risk Management-г багтааснаараа давуу талтай.
Мэдээллийг USB drives, Screenshot, network file transfers, emails and printers гэх мэт төхөөрөмжүүдэд зөөвөрлөж байгааг хянадаг, лог бүртгэх, Shadow copy, блок хийх зэргээр алдагдахаас сэргийлдэг. 


Прогрид Системс ХХК нь ESET болон Safetica-гийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер бөгөөд байгууллага хэрэглэгчдэд live демо, дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэн ажиллаж байна. Уулзалт товлон шийдлүүдийн талаар зөвлөгөө авах боломжтой.  

Бид танд зөвлөхдөө үргэлж баяртай байх болно.

Холбогдох дугаар: 8888 1530; 8888 4823 
Холбогдох И-мэйл хаяг: info@progrids.mn