ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Аппликейшн хамгаалалтын ирээдүйг авчирч байна: Licel
image

Аппликейшн хамгаалалтын ирээдүйг авчирч байна: Licel

Бид бахархалтайгаар зарлаж байна!

Прогрид Системс ХХК нь Licel аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгчийн Монгол дахь албан ёсны дистрибьютер боллоо!
Licel нь програм хангамж, мобайл аппликейшний аюулгүй байдлын салбарт шинэлэг хамгаалалтын технологиуд бүтээдгээрээ танигдсан бөгөөд дараах тэргүүлэгч шийдлүүдийг санал болгодог:

DexProtector – Мобайл аппликейшнийг реверс инженеринг, хууль бус өөрчлөлтөөс хамгаална

Stringer Java Obfuscator – Java кодыг обфускац хийх замаар аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ

Alice Threat Intelligence – Бодит цагт халдлагын анализ хийх, урьдчилан сэргийлэх боломж

vTEE – Virtual Trusted Execution Environment технологиор код, өгөгдлийг хамгаална

Энэхүү хамтын ажиллагаа нь Прогрид Системс ХХК-ийн нийлүүлж буй кибер аюулгүй байдлын шийдлүүдийг илүү өргөн хүрээтэй болгож, байгууллагууд болон хөгжүүлэгчдэд дэлхийн түвшний хамгаалалтын технологиудыг хүргэх шинэ алхам юм.

Бидний зорилго: Монголын байгууллага, хөгжүүлэгч бүрийг аюулгүй хөгжүүлэлтийн экосистемд уриалан нэгтгэх!