ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

ISO 27001 стандартыг дагаж мөрдөхөд Safetica хэрхэн тусалдаг вэ?
image

ISO 27001 стандартыг дагаж мөрдөхөд Safetica хэрхэн тусалдаг вэ?

ISO 27001 олон улсын стандарт нь байгууллагад үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог(ISMS) бий болгох, хэрэгжүүлэх, ажиллуулах, хянах, хадгалах, сайжруулах аргачлал юм.

ISO 27001 нь эрсдэлд суурилдаг бөгөөд энэ нь байгууллага болон түүний өгөгдөл хамгаалах систем дэх эрсдлийг тодорхойлж, үнэлэх ба тухайн үнэлгээнд үндэслэн арга хэмжээ авах, байнгын хяналт, сайжруулалт юм.

ISMS системийг бий болгосноор байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг сайжруулах юм.

  • Нууцлал: мэдээлэлд зөвхөн эрх бүхий хүмүүс хандах
  • Бүрэн бүтэн байдал: Мэдээллийн өөрчлөлтийг зөвхөн эрх бүхий хүмүүс хийх
  • Хүртээмжтэй байдал: эрх бүхий хүмүүс мэдээлэлд цаг тухайд нь, тасралтгүй нэвтрэх

ISO 27001 стандартыг дагаж мөрдөхөд Safetica хэрхэн туслх вэ?

  • Эмзэг дата мэдээллийн тойм | Safetica нь байгууллагын эмзэг мэдээллийн урсгал, хадгалалтын тойм мэдээллийг гаргаж өгөх ба хэрэглэгчийн үйл ажиллагааг хянахад тусалж, өгөгдлийг хэрхэн боловсруулж байгаа тухай тайлангуудыг гаргаж өгдөг.
  • Эмзэг дата мэдээллийн ангилал ба аюулгүй байдлын бодлого | Safetica-ийн тусламжтайгаар та өгөгдлийг хялбархан ангилах ба үүн дээр үндэслэн DLP(Data Loss Prevention) бодлогыг хэрэгжүүлж, хэрэглэгчид нууц мэдээлэлтэй хэрхэн харилцах зан байдлыг хэрэгжүүлэх боломжтой.
  • Дата шифрлэлт | Safetica нь таны датаг шифрлэхэд тусална. Шифрлэлт нь Safetica удирдлагын консол дээр төвлөрсөн байдлаар удирдагддаг.
  • Мэдээлэл алдагдлын талаар мэдэгдэл | Аюулгүй байдлын асуудал гарсан тохиолдолд Safetica-ийн цахим дохиоллын систем цаг алдалгүй холбогдох ажилтнуудад мэдэгдэх ба дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та дараагийн арга хэмжээ авч, мэдээлэл алдагдахаас үүсэх нөлөөллийг багасгах боломжтой.
  • Хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх | Safetica болон түүний DLP бодлогыг ашигласнаар та зөвхөн ISO 27001 стандартад нийцэхээс гадна GDPR, PCI DSS, HIPAA, CMMC болон бусад дүрэм журамд нийцэж байгаа эсэхээ баталгаажуулах боломжтой.

Safetica DATA LOSS PREVENTION: хүний санаатай болоод санамсаргүй алдаа, аж үйлдвэрийн тагнуул, BYOD (ажилчид өөрийн хөдөлгөөнт төхөөрөмж ашиглах)-с үүдэлтэй байгууллагын дотоодоос нууц мэдээлэл алдагдах аюулаас урдчилан сэргийлэх Data Loss Prevention буюу DLP шийдэл. 

ЭНД дарж шийдлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, ДЕМО захиалах боломжтой.