ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого
image

Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого

🛡️ Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого

МАБ-ын тогтолцоог тасралтгүй сайжруулж, МАБ-ын бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлж ажиллана.

----

Үүнд:

1) МАБ-ын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ISO/IEC 27001:2022 стандартын дагуу боловсруулсан журам, заавраар зохицуулах

2) Харилцагч болон түнш байгууллагатай хамтран ажиллахдаа МАБ, кибер аюулгүй байдлыг хангаж ажиллах

3) Хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хангаж ажиллах

4) Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийх

5) Харилцагч болон гуравдагч этгээдийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах

6) МАБ-ын эрсдэлийг бууруулахын тулд МАБ-ын олон улсын стандартыг компанийн онцлогт тохируулан оновчтой нэвтрүүлэх

7) Үйлдвэрлэгчийн программ хангамжийн нууцлалыг хангаж ажиллана.

8) Удирдлагын баг нь мэдээллийн аюулгүй байдлын талаарх амлалтаа тогтмол харуулж, ажилтнуудын оролцоог хангана.

📈 Бидний зорилго

Мэдээллийн аюулгүй байдлын соёлыг байгууллагын бүх түвшинд төлөвшүүлж, харилцагч, түнш, ажилтнуудын итгэлцэл дээр тулгуурласан тогтвортой, аюулгүй орчинг бий болгох нь бидний гол зорилго юм.