
2 тэрбум гаруй хэрэглэгчтэй WhatsApp нь скаммеруудын хувьд халдлага хийхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Тэд нар өдрөөс өдөрт хэрхэн яаж халдлага хийхээ сайтар төлөвлөж хэрэглэгчдийг хэрхэн скамдах аргаа сайжруулсаар байна.
WhatsApp-г нас насны, өөр өөр background-тай хүмүүс төрөл бүрийн зорилгоор ( жишээ нь: хувийн болон бизнес гэх мэт) өргөн ашигладаг бөгөөд ердөө таны утасны дугаар байхад л скаммер тан руу мессеж илгээж болох тул энэ нь нэг талаараа маш өндөр эрсдэлтэй байдаг юм.
Цахим мэдээ мэдээллийн Cybernews вэбсайт нь 2022 оны 12 сард WhatsApp-ийн 84 орны 500 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл Darkweb-ийн онлайн худалдаанд (Breached.vc) тавигдсан болохыг зарласан билээ. Хэрэглэгчээр нь жагсаавал топ 5 улс нь : - Египет (45 сая), Итали (35 сая), Саудын Араб (29 сая), Франц (20 сая), Турк (20 сая) хэрэглэгч багтсан байна. Улс бүрийн үнэ ханш өөр өөр байсан бөгөөд үүнээс АНУ $7,000, Их Британи $2,500, Герман $2,000 зэрэг ханштай зарагдаж байсан байна.
Ингээд танд WhatsApp дээр гардаг хамгийн түгээмэл скаммуудыг танилцуулъя.
1. Smishing болон баталгаажуулах кодууд
Beep! Таны утсанд текст мессеж ирлээ. Microsoft, Google эсвэл WhatsApp-аас ч юм уу нэг баталгаажуулалтын код иржээ. Та эхлээд тоохгүй орхилоо. Дахиад Beep! WhatsApp-аар хэн нэгэн тан руу мессеж илгээж. Дөнгөж сая таны утсан дээр ирсэн кодыг явуулахыг хүссэн байна. Хачирхалтай л юм, гэхдээ их чухал яаралтай юм шиг. Санаандгүй тан руу явуулчихсан бололтой. Өөрийн утасны дугаарын сүүлийн оронг буруу оруулаад ч юм уу.
Энэ төрлийн скаммерын гол зорилго нь таны аль нэг баталгаажуулалт шаарддаг онлайн аккаунт руу нэвтрэн орох. Танаас тэр кодыг авснаар таны мэдээллийг хулгайлж эсвэл таны өмнөөс нэвтрэн болно.
2. “Сайн уу, ээж?” гэх дүр эсгэх скамууд
Хэрвээ та аль хэдийн аав эсвэл ээж болсон бол таны хүүхэд тан руу энэний төлбөрийг төлөөд өгөөч гээд мессеж бичихэд та барагтаа л эргэлзэхгүй төлөх болов уу- хэдий тэр дугаар нь өөр дугаар байсан ч. “Сайн уу, ээж? Би дугаараа сольсон шүү. Та хадгалаад аваарай” эсвэл “Байна уу, ээж. Би утсаа алдчихлаа”гээд л эхлэнэ. Иймээс таны эргэн тойрны дотрны хүнээс ийм мессеж ирвэл үргэлж залгаж баталгаажуулах хэрэгтэй.
3. Судалгаа, илгээмж бас сугалаа- Бүгд худлаа!
Мөнгө шилжүүлэх скамаас гадна таны хувийн мэдээллийг авах зорилготой скам ч бас байна. Шууд мөнгөө алдаж байснаас арай дээр юм шиг санагдах ч энэ нь урт хугацаанд харин ч бүр их эрсдэлтэй.
Зарим компаниуд хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээ (customer support) WhatsApp- аар дамжуулан явуулдаг бөгөөд таны үйлчлүүлдэг банк эдгээр байгууллагын нэг гэж бодъё. Үүнийг скаммер овжин ашиглан тан руу WhatsApp – аар холбогдон та хувийн мэдээллээ баталгаажуулан дараах судалгааг бөглөөрэй гэнэ. Үүнд нь таны дансны болон картны мэдээлэл ч орсон байх болно.
Бас нэгэн өөр таны хувийн мэдээллийг амархан хулгайлах арга бол хуурамч DHL эсвэл UPS- ийн текст. Таныг хүлээн авах дэлгэрэнгүй мэдээллээ- гэрийн хаягаа ч юм уу баталгаажуулахыг шаардахын зэрэгцээ магадгүй нэмэлт тээврийн төлбөрөө төлөөрэй ч гэх магадлалтай. Хэдийгээр танд ирэх илгээмж байхгүй ч магадгүй хэн нэгэн над руу юм илгээсэн байх гээд урхинд нь орно. Монголоор мессеж илгээж байналээ шүү!
Шинэ жил, Black Friday гэх мэт баярын урамшуулал ид зарлагддаг үеэр скаммерууд ч бас идэвхжиж яг л бодит юм шиг хуурамч урамшуулал зарладаг. “Энэ линкээр орж судалгаа бөглөөд ийм үнийг дүнтэй бүтээгдэхүүн бэлгэнд аваарай!” эсвэл “Баяр хүргэе! Та $199- ийн Адидасын пүүз хожлоо. Доорх линкээр ороод шагналаа аваарай” гэх мэт байна. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс илүү хөнгөлөлт урамшуулалд нь татагдан нягтлахгүйгээр ороод хувын мэдээллээ оруулдаг. Зарим линкнүүд нь янз бүрийн вирусийг ч агуулсан байдаг.
Мөн цаашлаад элдэв хандив, болүооны сайттай холбоотой чатууд ашигласан аргууд бий. Энэ төрлийн залилангууд зөвхөн WhatsApp гэлтгүй бусад social media дээр ч бас их тохиолдож байна.
БИД ӨӨРСДИЙГӨӨ ИНТЕРНЕТ ЗАЛИЛАНГААС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Байнга санаж явах алтан дүрэм бол: “Ямар ч танихгүй ямар ч зорилгоор над руу WhatsApp-аар бичиж болно” гэдгийг санан хариу мессеж илгээхгүй байх.
Мөн доорх зөвлөгөөнүүд танд тусалж магадгүй юм.
Windows, MacOs, Android төхөөрөмжийн /гар утас, компьютер/ хамгаалалтын шийдлийг та зөвхөн албан ёсны эрхтэй нийлүүлэгчээс авна уу.
Мөн Shoppy.mn -с цаг алдалгүй, явдал бололгүй авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.