ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

ESET Radicati’s Endpoint Security Market Quadrant-д 3 дах жилдээ тэргүүллээ.
image

ESET Radicati’s Endpoint Security Market Quadrant-д 3 дах жилдээ тэргүүллээ.

Цахим аюулгүй байдлын ESET "Radicati Endpoint Security Market 2020" квадрантад дараалан 3 дах жилдээ тэргүүлэгчээр тодорлоо. Тус тайланд Endpoint Security зах зээлийн тэргүүлэгч 17 нийлүүлэгчийн шийдлүүдийг функц ажиллагаа, стратеги алсын хараа гэсэн үзүүлэлтээр үнэлдэг байна. 

The Radicati Market Quadrant нь тодорхой технологийн зах зээлийн дүр зургийг гаргахад ашигладаг хэмжүүр бөгөөд энэхүү тайланд байгууллагын Endpoint Security-г хангах програм, үүлэн сервис, hybrid шийдлүүдийг харьцуулан үнэлсэн байна. 

Байгууллагууд Endpoint security бол зөвхөн компьютерын хамгаалалт гэдэг ойлголтоос аль хэдий нь салж байгууллагын цогц хамгаалалтын салшгүй нэг хэсэг гэж үзэх болсныг тайланд онцолсон байна. Endpoint security нь threat intelligence мэдээлэл, policy controls, болон галт хана, вэб гарцын аюулгүй байдал, имэйл гарцын аюулгүй байдал, DLP зэрэг бусад аюулгүй байдлын олон чухал бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэж байна.    

Байгууллагууд цахим аюул, халдлагын эсрэг илүү нарийн, олон үйлдэлт шийдлүүдийг сонгох болсон учраас Endpoint security зах зээлийн өсөлт маш хурдацтай явагдаж байна. Одоогоор 2020 онд Endpoint security зах зээл 8.2 тэр бум ам. доллар хүрэх хүлээлттэй байгаа ба ирэх 2024 онд 15.6 тэр бум ам.доллар хүртэл өсөх таамагтай байна.  

Radicati квадрантад вендоруудыг функционал ажиллагаа, стартеги алсын хараа гэсэн үндсэн 2 үзүүлэлтээр үнэлэхээс гадна шийдлүүдийн гол боломжууд болох malware илрүүлэлт, вэб, имэйл хамгаалалт, шифрлэлт, хөдөлгөөнт төхөөрөмжийн хамгаалалт, DLP, EDR (Endpoint Detection & Response), MDR (Managed Detection & Response) зэргийг мөн харгалзан үнэлгээнд оруулдаг байна.   

Тус тайланд ESET Endpoint Security шийдлийг хурдан ажиллагаатай, илрүүлэлтийн чадвар өндөр, систем ачаалал бага, суулгахад, ашиглахад хялбар гэж онцолсон байна. Мөн түүнчлэн энэхүү шийдлийг харилцан адилгүй орчинтой байгууллагад нэн тохиромжтой гэж тэмдэглэсэн байна. 

2020 Radicati Market Quadrant: Endpoint Security-тэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 


ESET-н тухайд

ESET® 30 гаруй жилийн турш бизнес, эдийн засгийн онц чухал объектууд, дэлхий дахины хэрэглэгчдийг орчин үеийн дижитал аюулаас хамгаалах IT хамгаалалтын програм хангамж, үйлчилгээг хөгжүүлсээр байна. 

ESET® бизнес шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.