ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

DATA BACKUP AND RECOVERY SOLUTION БҮХ БИЗНЕСТ ХЭРЭГТЭЙ ЮУ?
image

DATA BACKUP AND RECOVERY SOLUTION БҮХ БИЗНЕСТ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Байгууллага доторх хамгийн үнэ цэнтэй хөрөнгийн нэг бол тухайн байгууллагын дата. Тиймээс тэрхүү датаг хамгаалах, найдвартай орчинд хадгалах нь нэн чухал. Хэрэв танайд Data backup & recovery шийдэл байхгүй бол та ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн нэн яаралтай өөрт тохирсон backup шийдлийг хэрэглэхийг санал болгож байна.
Америкийн нэгдсэн улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээлснээр Америк дах ЖДҮ эрхлэгчдийн 58% нь өөрсдийн датагаа хэрхэн хамгаалах арга хэрэгслийг мэддэггүй бөгөөд датагаа алдсан байгууллагын 60% нь зургаан сарын дотор дампуурлаа зарлахад хүрдэг гэсэн судалгаа бий. 

Data-backup гэдэг нь дата алдагдсан, гэмтсэн, эвдэрсэн тохиолдолд анхны хуулбарыг нь буцаан авах боломжтой байхын тулд тухайн файл, дата эсвэл тухайн системийн ижил хуулбарыг үүсгэх явдал юм. Backup-ийг On-Premise болон Cloud дээр суурилсан төхөөрөмж дээр хадгалах боломжтой байдаг. Техник төхөөрөмжийн доголдол, ажилтны санаатай болон санамсаргүй алдаа, кибер халдлага, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалан чухал дата алдагддаг бөгөөд энэ эрсдэлийг бууруулахад Xopero шийдэл танд тусална.

 

Backup&Recovery шийдлээр дэлхийд тэргүүлэгч Xopero брэнд нь салбартаа 14 жилийн туршлагатай бөгөөд дэлхий даяар 60+ улс оронд үйл ажиллагаа явуулж 200,000+ албан байгууллагын датаг хамгаалан ажиллаж байна. Fortune 500 компанийн жагсаалтад байдаг Orange, T-Mobile, AVIS, RED, NHS, Gladstone Institutes, Zoop, Diebold Nixdorf зэрэг байгууллагууд Xopero Backup&Recovery шийдлийг сонгон хэрэглэж байгааг дуулгахад таатай байна.

 

Хэрэв та байгууллагатаа Xopero Backup&Recovery шийдлийг нэвтрүүлэхээр сонирхож байгаа бол Монгол дахь албан ёсны дистрибьютер, Прогрид системс ХХК, бидэнтэй холбогдоорой.