ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Microsoft байгууллагын лицензжүүлэлт
image

Microsoft байгууллагын лицензжүүлэлт


Бизнес, төр, боловсролын салбарын байгууллагуудад Microsoft програм хангамжийн лицензжүүлэлтийг зөв замаар, илүү ашигтай хийх хувилбаруудыг бид санал болгодог.

Програм хангамжийн лиценз гэдэг нь тухайн байгууллага оюуны өмчөө хууль бус хуулбарлалтаас хамгаалж бусдад албан ёсны эрхтэйгээр ашиглах боломжийг олгож эдийн засаг, бизнесийн нэр хүнд, хууль эрхзүйн болон бусад бизнесийн эрсдлээс бүрэн хамгаалдаг. 

Microsoft-н лицензжүүлэлтийн олон хэлбэрүүд байдаг. Лиценз худалдан авахад хэрэглэгч EULA (End User License Agreement) гэрээ байгуулж тухайн хэрэглэгчийн нэр дээр тухайн програм хангамжийг ашиглах албан ёсны эрх үүсдэг(тухайлбал: өөр комьютер дээр эрхээ шилжүүлэх ашиглах, өмнөх буюу дараах хувилбар луу шилжүүлэн ашиглах гэх мэт). EULA гэрээг шинэ төхөөрөмж худалдан авахад цуг ирдэг програмын лиценз буюу OEM лиценз, эсвэл ширхэгийн худалдан авалт буюу хайрцаг савлагаатай лиценз худалдан авахад хийдэг. 

Лицензийн эрх бүтээгдэхүүнүүдээсээ хамаараад ялгаатай байдаг: 

  • Үйлдлийн систем, компьютерын хэрэглээний програм нь 1 лиценз 1 компьютер дээр суух эрхтэй. 
  •  Хөгжүүлэлтийн хэрэгслийн 1 лиценз 1 хэрэглэгчийн эрхтэй.
  • Серверийн бүтээгдэхүүнүүдэд 1 схемээр лицензжүүлэх боломжтой: сервер/клиент (серверт суулгах лиценз+төхөөрөмжийг удирдах хэрэглэгчийн лиценз) эсвэл процессорын лиценз (сервер бүрийн процессорын лиценз)

EULA гэрээгээр хэрэглэгч нэг удаа лицензээ бусдад шилжүүлэх боломжтой бөгөөд шилжүүлэн авч буй шинэ хэрэглэгч EULA гэрээний нөхцлийг хүлээн авах ёстой байдаг. Хуучин хэрэглэгч өөрийн компьютераас лицензийг устгаснаар дараагийн хэрэглэгч ашиглах эрх үүснэ. OEM(төхөөрөмжтэйгөө ирдэг лиценз) болон байгууллагын хэрэглээний үйлдлийн системийн лиценз зөвхөн тухайн төхөөрөмжийн хамт дараагийн хэрэглэгчид шилжих боломжтой. 

Байгууллагын лицензжүүлэлт:

Байгууллагын лицензжүүлэлтийн схем тухайн байгууллагын хэрэглэгчийн тоо, үйл ажиллагааны төрлөөс хамааран тодорхой хямдрал эдлэх боломж бүхий хэд хэдэн төрлүүд байдаг: 

  • Microsoft Enterprise Agreement and Microsoft Enterprise Subscription Agreement - бизнесийн байгууллага 500 болон түүнээс дээш, төрийн байгууллага 250 ба түүнээс дээш тооны хэрэглэгч бүхий Microsoft Cloud Service/ on-premise програм худалдан авах тохиолдол энэ гэрээгээр 3 жилийн хугацаатай хамгийн хямд үнээр лицензжүүлэлт хийгдэнэ. 
  • Microsoft Products and Services Agreement (MPSA) - төрийн болон бизнесийн байгууллагын 250 ба түүнээс дээш тооны хэрэглэгчийн лицензжүүлэлт. Нэг удаагийн хугацаагүй гэрээ. 
  • Microsoft Open License, Microsoft Open Value, and Microsoft Open Value Subscription - төрийн болон бизнесийн 5-499 хэрэглэгчийн лицензжүүлэлт. Гэрээ 2 жилийн хугацаатай. 
  • Microsoft Cloud Agreement - Төрийн болон  бизнесийн байгууллагын 1 ба түүнээс дээш хэрэглэгчээр үүлэн шийдэл subscription байдлаар  худалдан авах тохиолдолд энэхүү гэрээгээр хийнэ. Гэрээ 1 жилийн хугацаатай.

ПРОГРИД СИСТЕМС компани нь Microsoft корпорацийн албан ёсны эрхтэй нийлүүлэгч бөгөөд Microsoft Certified Professional техникийн багтайгаар харилцагчдадаа зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв танай байгууллага Microsoft лицензжүүлэлт төлөвлөж байвал бидэнтэй холбогдож зөвлөгөө авна уу.