ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Microsoft 365 Шинэ боломжууд
image

Microsoft 365 Шинэ боломжууд

Microsoft 365 үүлэн шийдлийн хэрэглэгч байгууллагууд нэмэгдэж, хэрэглээний шаардлагууд өөрчлөгдөж байгаагийн хэрээр Microsoft тус шийдлийн боломжууд, шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байна. 

Тэгвэл 11-р сард хийгдсэн шинэчлэлтээр Microsoft 365 хэрэглэгч танд ямар шинэ боломжууд нээгдэж байгааг танилцуулж байгаадаа таатай байна.

  • TEAMS аппликейшнд FORMS аппликейшн нэгдсэнээр онлайн хурлын үеэр оролцогчдын дунд цаг алдалгүй санал хураах боломжтой боллоо. Хурлын модератор TEAMS аппликейшнээсээ гаралгүйгээр асуулга үүсгэж тохируулсанаар санал асуулгыг ил тод нээлттэй байдлаар эсвэл санал өгөгчдийн нэрсийг нууцлаж санал хураах боломжтой болсон байна.
  • Цар тахлын хязгаарлалтын улмаас олон сая ажилчид гэрээсээ албан ажлаа явуулж байгаа бөгөөд онлайн хурал, уулзалтын үеэр гэрийн дуу чимээ, шуугиан(хүүхдүүдийн шуугиан, телевизорын чимээ, тоос сорогч, усны чимээ гэх мэт) оролцогчдын анхаарлыг сарниулдаг. Тэгвэл 11-р сарын шинэчлэлтээр арын дуу чимээг дарах шинэ боломж нээгдлээ.  
  • Олон нийтээрээ алсаас ажиллах горимд шилжсэн өнөө үед байгууллагын мэдээлэл алдагдах эрсдэл улам нэмэгдсээр байна. Иймд Microsoft 365 байгууллагын мэдээллийг урсгалыг хянах хязгаарлах боломжийг нээж байна. Тохиргоо, хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах линкээс Microsoft Endpoint Data Loss Prevention (DLP)
  • Microsoft -н интернет хөтөч EDGE хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчилж, хөтчөөсөө гаралгүйгээр дэлгэцийн зураг авах, тэмдэглэгээ хийх, бусадтай хуваалцах боломж нэмэгдсэн байна. Хөтчийн баруун дээд буланд байрлах 3 цэгийг дарж web captire товчийг дарж ашиглана. 
  • Android болон Office аппликейшн хэрэглэгчид Word файл дээрх бичиг баримтыг унших шаардлагагүй боллоо. Учир Microsoft танд чангаар уншиж өгөх болно. (одоогоор Англи бичиг баримт) Word файлаа нээгээд Review хэсгийг дарж Read Aloud товчийг дарж ашиглана.