ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

Office 365 одоо Microsoft 365 боллоо
image

Office 365 одоо Microsoft 365 боллоо

2020 оны 4-р сарын 21ний өдөр Microsoft корпораци дэлхий даяар 38 сая хэрэглэгчтэй Office 365 шийдлийнхээ нэрийг сольж Microsoft 365 болголоо.

Хэрэглэгч та бүхний сайн мэдэх Word, Excel, PowerPoint, Outlook, Skype-д маш олон шинэ боломжууд бий болсон ч үнийн бодлогыг хэвээр үлдээсэн байна. Офисын шинэлэг програмууд, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, ухаалаг үүлэн сервис үйлчилгээг ашиглан ажилдаа болон амьдралдаа илүү ихийг амжуулах боломжтой боллоо.

Офисын программын нэмэлт өөрчлөлтүүдээс дурьдвал: 

Word болон Outlook: Хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар бүтэн өгүүлбэрийн дүрмийн болон бүтцийн алдааг илрүүлж зөв бичих хувилбаруудыг санал болгодог болсон байна. "Хэрэглэгчид илүү зөв бөгөөд ойлгомжтой бичих боломжтой боллоо" хэмээн Microsoft корпорацийн Дэд Ерөнхийлөгч Yusuf Mehdi тэмдэглэжээ. 

PowerPoint презентацийн зөвлөх: Презентацийн арын фонд видео байрлуулах боломжтой болсон ба илтгэх ур чадварын зөвлөмжүүд нэмэгдсэн байна. Тодруулбал илтгэх дуу хоолойг сонсож бодит цаг хугацаанд шаардлагатай зөвлөмжүүдийг өгөх юм. 

Microsoft Teams: Microsoft 365 шийдлийн хамгийн их хэрэгцээт хэрэгсэл болох Teams нь байгууллагын имэйлийн хэмжээг багасгаж, зурвас, аудио болон видео дуудлагаар ажилтнууд хоорондын шууд харилцаа холбоог хангадаг. Энэхүү хэрэгслийн өдөрт 44 сая хэрэглэгч ашиглаж байна.


Microsoft 365 шийдлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор авна уу