
MANDIANT нь дэлхий дахинд төрийн байгууллага, бизнесүүдэд цахим халдлагын мөрдлөгө, илрүүлэлт, цахим аюулгүй байдлын тэргүүн эгнээний арвин туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч юм. Прогрид Системс компани Mandiant -н албан ёсны эрхтэй түнш бөгөөд шийдэл үйлчилгээний Mandiant сертификат бүхий инженерийн баг мэдээллийн аюулгүй байдлын тусгай нэгж хэлтэс, SOC багтай байгууллагуудад MANDIANT ADVANTAGE SaaS платформыг санал болгож байна.
ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ИТГЭЛЦЭЛ
Mandiant нь төрийн байгууллага, хувийн хэвшлийн онц чухал дэд бүтцийн аюул заналхийллийн бүрэн зураглалыг хамгийн өндөр түвшний ослын эсрэг мөрдлөг, хариу арга хэмжээний үр дүнд гаргаж өгдөг.
Mandiant Advantage SaaS платформ нь Mandiant Intel Grid системээр зохион байгуулагдсан үйлчилгээ бөгөөд аюулгүй байдлыг хэмжих, оновчтой болгох, тасралтгүй сайжруулах боломжийг олгодог.
ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТЭЭС ҮЛ ХАМААРСАН ӨРГӨН ЦАР ХҮРЭЭ БҮХИЙ ХАМГААЛАЛТ
Mandiant Advantage SaaS платформ нь удирдлагын олон сонголтуудтай ба цахим аюулгүй байдлын дүн шинжилгээ, дохиоллын автоматжуулалт, нарийн кодчилол бүхий туршлагыг санал болгодог. Удирдллага, аюулгүй байдлын ямар систем ашиглаж байгаагаас үл хамааран байгууллагын аюулгүй байдалд хамгийн бага зардлаар хөрөнгө оруулалт хийх, МАБ мэргэжилтнүүдийг илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг.
АНАЛИТИК, ИННОВАЦИ
Mandiant нь аюул заналхийллийн үйл ажиллагааны хамгийн иж бүрэн мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд машин, зөрчил, халдагчид, үйл явдлын мөрдлөгийн мэдээллийг нэгтгэж, цахим халдлагын амьдралын мөчлөгийг өвөрмөц динамик байдлаар гаргадаг.
БОДИТ ТУРШЛАГАД СУУРИЛСАН САЙЖРУУЛАЛТ
Mandiant үйлчилгээ нь дэлхийн 26 орны цахим аюулын судлаачид, инженерүүд, шинжээч нарын хосгүй туршлага, мэдлэгэд суурилсан. Эдгээр мэргэжилтнүүд дэлхий даяар кибер аюулгүй байдлын тэргүүн эгнээнд ажиллаж, аюул заналын зураглалыг гаргаж, хамгийн төвөгтэй зөрчлүүдийг даван туулж, аливаа үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангахын тулд хамгийн сүүлийн үеийн технологитой идэвхтэй ажиллаж байна.