
Эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй бүх эрүүл мэндийн байгууллагуудад дэлхийн өнцөг булан бүрээс талархлаа илэрхийлсээр байна.
Цахим аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгч Kaspersky мөн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, талархалаа илэрхийлэн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нэмэлт стресс, болзошгүй халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх байгууллагын шийдлүүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 6 сарын турш ашиглах эрхийг нээлттэй болголоо.
Үүнд:
• Kaspersky Endpoint Security Cloud Plus - IT-н мэдлэг чадвар шаардлагагүй жижиг дунд эрүүл мэндийн байгууллагад нэн тохиромжтой.
• Kaspersky Security for Microsoft Office 365 - багийн хамтын ажиллагаа алсын зайнаас явагддаг байгууллагад зориулсан шийдэл.
• Kaspersky Endpoint Security for Business Advanced - дунд хэмжээний байгууллагад зориулагдсан ба өвчтөний хувийн болон эрүүл мэндийн чухал мэдээллүүдийг хамгаалж, болзошгүй мэдээллийн аюулаас урьдчилан сэргийлнэ.
• Kaspersky Hybrid Cloud Security - виртуал дэд бүтэц бүхий хувийн болон олон нийтийн үүл ашигладаг эрүүл мэндийн байгууллагуудад зориулагдсан хамгаалалтын шийдэл.
Эрүүл мэндийн байгууллагууд энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл албан ёсны нийлүүлэгчдээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Progrid Systems компанийн зөвлөхтэй холбогдох