
Та бүхний сайн мэдэх цахим аюулгүй байдлын шилдэг шийдэл үйлдвэрлэгч Kaspersky эрүүл мэндийн салбарыг түүчээлэгчдэд цахим аюулгүй байдлыг тодорхойлоход туслах технологийн 6 трендийг мэдээлж байна:
1. Өвчтөний мэдээлэл бол эрдэнэт хүмүүний амь настай холбоотой эмнэлгийн хамгийн үнэт мэдээлэл юм. Иймд үүнтэй холбоотой технологийн 2 төрөлд ангилж үзнэ.
АЮУЛ: Мэдээллийн урсгал, сүлжээ ихсэхийн хэрээр хортой програмын орох цэгүүд нэмэгддэг.
2. Эмнэлгийн карт бол өвчтөний түүхийг агуулсан чухал мэдээлэл. Энэхүү мэдээлэл хулгайлагдах, халдлагад өртөх эрсдэл тулгардаг. Энэхүү мэдээлэл халдлагад өртөж хуурамчаар үйлдэгдсэн тохиолдолд өвчтөний амьдрал маш том эрсдэлд орно.
АЮУЛ: Эмнэлгийн мэдээллийн урсгал, оролт ихсэхийн хэрээр хортой програмын орох эмзэг цэгүүд нэмэгддэг.
3. 2017 онд Ransomware халдлагын гол бай эрүүл мэндийн салбар байсан ба 2020 онд халдлагын тоо 4 дахин нэмэгдэх хандлагатай байгааг Kasperksy эскспертүүд мэдээлж байна. Их Британи улсын Эрүүл мэндийн төвд халдсан WannaCry, эрүүл мэндийн удирдлагын систем хөгжүүлэгч Allscripts-д халдсан SamSam Ransomware-н хамгийн хохирол амссан тод жишээнүүд юм.
АЮУЛ: Эмнэлгийн хуучирсан технологи, ПХ-г цаг хугацаанд нь шинэчлээгүй зэрэг сул талыг ашиглан сүлжээнд нэвтэрч эмнэлгийн үйл ажиллагааг зогсоодог.
4. Мэдээллийн дотроосоо алдагддаг цорын ганц салбар бол эрүүл мэндийн салбар: 56% дотоод, 43% гадны нөлөө. Эмнэлгийн байгууллагын мэдээлэлд эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид гээд маш олон хүн нэвтрэх боломжтой байдаг.
АЮУЛ: Хуучирсан технологи болон өвчтөний мэдээлэлд олуулаа нэгэн зэрэг ханддаг нь дотроос мэдээллийн халдлага хийх таатай нөхцөл бүрдүүлдэг.
5. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бүх салбарын байгууллагын 20% IoT төхөөрөмжөөр дамжуулан ямар нэгэн халдлагад өртсөн ба тэр дундаа өнгөрсөн онд гэхэд эмнэлгийн ухаалаг төхөөрөмжийн эмзэг байдлын тоо 525% нэмэгдсэн байна. Ихэнх эрүүл мэндийн байгууллагууд интернэтэд холбогдсон хэдэн ухаалаг төхөөрөмж байгааг ч мэддэггүй бөгөөд эдгээр байгууллагын 55% нь л IoT төхөөрөмжүүдээ хамгаалах хэрэгсэл ашигладаг байна.
АЮУЛ: IoT ашиглаж буй өнөө үед учрах халдлага, аюул эрсдлийн тоо маш хурдтай өсөх болно.
6. Цахим хамгаалалт өвчтөний итгэл, аюулгүй байдалтай шууд холбоотой. Ийм учраас хүний амь настай холбоотой асуудалд холбогдох бүх эмч, сувилагч, ажилчид зохих дүрэм журмыг чандлан мөрдөх хэрэгтэй.
Kaspersky Endpoint Protection for Business хувилбарууд:
KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS SELECT
Хувилбаруудын ялгаа, давуу талын талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.