ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

2022 ОНД ОНЦЛОН АНХААРАХ IT ЧИГ ХАНДЛАГУУД
image

2022 ОНД ОНЦЛОН АНХААРАХ IT ЧИГ ХАНДЛАГУУД

Ирж буй 2022 он CIO нарын хувьд таатай боловч сорилт дагуулсан жил болохоор байна. Мэдээллийн технологийн бизнест авчрах үр өгөөжийг бүрэн дүүрэн авахын тулд CIO таны ажлыг хөнгөвчлөх үүднээс гол анхаарлаа хандуулах дараах 7 чиглэллийг тоймлон хүргэж байна: 

1. ЦАХИМ БИЗНЕСИЙН ҮНДЭС СУУРЬ-ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Ихэнх бизнесүүдийн үнэт хөрөнгө датацентр, үүлэнд байршиж байдаг. Байгууллагын периметрээр хязгаарлагдсан уламжлалт хамгаалалтын бодлогоос зайлсхийж цахим аюулгүй байдлын торон архитектур бүхий нэгдмэл бодлого хэрэгжүүлэхийг Gartner танд зөвлөж байна. Хоорондоо зохицон, интеграци хийгдэж ажиллах боломжтой цахим аюулгүй байдлын олон давхаргыг хамарсан шийдлүүдийг сонгон хэрэгжүүлснээр байршлаас үр хамааран бизнесийн үнэт хөрөнгийг алдах эрсдлээс зайлсхийж, тасралтгүй ажиллагааг бүрэн хангах боломжтой.  Progrids цахим аюулгүй байдлын шийдлүүдтэй танилцах

2. ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ

Дэлхийн экспертүүд 2022 оны todo-list-н эхэнд цахим аюулгүй байдлын ажиллах хүчний нөөцийг бэлтгэх, сургалт, хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулахыг зөвлөж байна. Зөвхөн цахим аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөө зарцуулах биш харин авъяасыг олж авах, хөгжүүлэх, хадгалах нь таны цаг хугацаа, мөнгийг хэмнэх юм. 

Одоогоор төрийн болон бизнесийн олон байгууллагад цахим аюулгүй байдлын талбарт хүний нөөцийн хомсдолтой байгаа бөгөөд шинэ үеийн мэргэжилтнүүд илүү хурдтай, уян хатан менежменттэй компанийг сонгон ажиллахыг хүсдэг бүү мартаарай. Progrids Цахим аюулгүй байдлын үйлчилгээ сургалттай танилцах

3.  ДИЖИТАЛ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ

IT баг илүү бүтээмжтэй ажиллахын тул гар ажиллагаатай механик үйлдлүүдээс салж IT-р дамжуулж бизнесийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэх үйл хэрэгт илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаанд өдөр тутамд олон давтагддаг үйл явц, наад зах нь бичиг баримт цаасаар хэвлэж зөөж гарын үсэг зуруулах, дамжуулах зэрэг асуудлуудыг дижиталжуулснаар бодит дижитал бизнесийн горимд ажиллаж бизнесийн хурдыг нэмэгдүүлэх болно.  Progrids цахим бичиг баримтын шийдлүүдтэй танилцах

4. АВТОМАТЖУУЛАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ

Бизнесийн дижитал шилжилтийг хурдасгахын тулд 2022 онд CIO-ууд автоматжуулалтын стратегийг идэвхитэйгээр эхлүүлэх хэрэгтэйг Computer Task Group-ийн дэд ерөнхийлөгч Оливье Саучин зөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагааны хувьд алдагдалтай, зардал ихтэй, үр өгөөж багатай процессуудыг нэн түрүүнд автоматжуулснаар цар тахлын дараах хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахад туслах төдийгүй бизнесийн өсөлт хийхэд маш чухал хувь нэмэр оруулна гэж тэрээр онцолж байна. Мэдээж бүрэн бие даасан автоматжуулалтын системийг хөгжүүлэх нь олон CIO нарын хувьд хол санагдаж байгаа байх. Тэгвэл автоматжуулалт хийгдээд эхэлсэн байгаа платформ, апп-даас эхлээд эрэмблэх замаар ажлаа эхлэх нь автоматжуулалтын хурд, эдийн засгийн хэмнэлт, чанарыг танд авчрах юм.  Progrids Microsoft Azure-г санал болгож байна

5. ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУУШТАЙ АЖИЛЛАГАА

Ихэнх байгууллагын IT зарцуулалт их хэмжээний нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг болохыг Арон Бранд, CTERA Networks-н Технологи хариуцсан захирал Энергия цохон тэмдэглэсэн байна. Датацентр, сервер, сүлжээ, хадгалалт, Endpoint-ууд болон бусад туслах үйлчилгээг хангахад шаардлагатай эрчим хүчний хэрэглээ хурдацтайгаар нэмэгдэж байгаа энэ үед эдгээр асуудлууд нь IT-н том корпорациудын хувьд анхаарч шийдэх асуудлуудын нэг болоод байна. Учир нь дэлхийн нийтээр том харилцагчид, хэрэглэгчид байгаль экологид хор хөнөөл, ул мөр багатай шийдлийг илүүд үзэх хандлагатай байгаа ба хог хаягдлыг багасгахын тулд юу хийж байгаа талаар нь сонирхож, сонголтоо хийхийг эрмэлзэж байна.  

Байгууллагын датацентр болон мэдээллийн технологийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг(эрчим хүчний өндөр хэрэглээ, техникийн хог хаягдал) бууруулах хамгийн оновчтой бөгөөд хялбар арга замуудын нэг бол үүлэн технологи руу шилжих юм гэж Арон Бранд зөвлөж байна. Үүлэн технологи нь хэрэгцээгээрээ төлдөг, хүссэнээрээ өргөжүүлэх боломжтой тул хог хаягдлыг бууруулаад зогсохгүй эрчим хүчний асар хэмнэлттэй. Үүлэн үйлчилгээ үзүүлэгчид болох Amazon, Microsoft, Google нь тогтвортой ногоон хөгжилд аль хэдий нь анхаарлаа хандуулж эхэлсэн ба инноваци хөргөлтийн системийг ашиглаж, датацентрүүдээ ногоон эрчим хүчний эх үүсвэртэй ойрхон газар байрлуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.  Үүлэн шийдлүүдтэй танилцах

6. НУУЦЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ

CIO нар байгууллагын үйлчлүүлэгчид, түншүүд болон ажилчдаа хамгаалахын тулд хувийн нууцлалыг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. AppsFlyer мобайл компанийн CIO Чили Фачлер "Юуны өмнө бид хүмүүсийн хувийн нууцыг хамгаалах эрхийг хамгаалах, энэ чиглэлээр үүрэг хариуцлагаа ухамсарлах талаар бодох хэрэгтэй" гэж онцолж байна. Байгууллагын стратеги, бодлого, үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчдийн нууцлалыг хамгаалахад чиглэгдэж, шийдвэрээ энэүү шугамын дагуу удирдан чиглүүлэх нь зүйтэй. Тухайлбал: хэрэглэгчийн танилтын систем multi factor authentication, хүний биометрик мэдээллийг ашиглах, мэдээлэл дамжуулалтыг шифрлэх гэх мэт. 

7. COVID-ТЭЙ ТЭМЦЭХ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, экспертүүдийн үзэж байгаагаар COVID-19 вирус хувьсан өөрчлөгдөж үргэлжлэн тархсаар байх тул CIO нар үргэлжлүүлэн ажилчдыг зайнаас ажиллуулах нөхцөл бололцоог улам сайжруулах тал дээр анхаарахыг зөвлөж байна. 2020 онд бид ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж байсан бол дараагийн алхам бол мэдээллийн аюулгүй байдал хангасан платформ, элдэв сааталгүй систем бүхий ажлын HYBRID орчинг бүрдүүлэхийг санал болгож байна.  Microsoft 365 шийдэл



Эх үүсвэр: Gartner судалгаа, cio.com